Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь icon

Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь

★★★★★
★★★★★
(4.50/5)

2.1Free5 years ago

Download Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь APK latest version Free for Android

Version 2.1
Update
Size 32.12 MB (33,681,848 bytes)
Developer Хэлний бодлогын үндэсний зөвлөл
Category Apps, Education
Package Name mn.uniway.toli
OS 4.0 and up

Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь APPLICATION description

Mongolian language spelling regulatory Dictionary
Монгол хэлний тухай хуулийн дагуу Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга 2016 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 05 дугаар тогтоол гаргаж, уг тогтоолын дагуу толь зохиох ажлын хэсэг байгуулан тус Зөвлөлийн Ажлын албаны дэргэд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, МУИС, МУБИС-ийн эрдэмтэн судлаачдын баг бүрдүүлж, энэхүү толийг боловсруулан танд толилуулж байна.

Журамласан толийг эмхэтгэн зохиохдоо 1941 онд Ц.Дамдинсүрэн зохиож 1983 онд нэмэн засварлаж хэвлэсэн дүрэм (Ц.Дамдинсүрэн, Б.Осор, «Монгол үсгийн дүрмийн толь»)-ийг баримталсан болно. Өөрөөр хэлбэл Ц.Дамдинсүрэнгийн зохиосон монгол хэлний зөв бичих дүрэмд ямар нэг өөрчлөлт оруулаагүй, харин зарим нэг нэмэлт тайлбар, тодруулга хийсэн болно. Гэхдээ дээр дурдсан толь (1983)-д туссан үгийн тоо харьцангуй цөөн, зарим үгийг журамлахдаа монгол хэлний үгийн бүтэц, бүтээврийн байрын зүй тогтлоос гажсан, үгийн гарал, уламжлалт бичлэгийг дутуу анхаарсан зэрэг зарим дутагдал байсныг засаж журамлалаа.

Та толиос үгийн зөв бичлэг, хувилал, богино тайлбарыг харах боломжтой ба хайх хэсэгт нөхцөлөөр хувирсан үг оруулахад дүрмийн дагуу үгийн үндсийг олж танд харуулна.

Эрхэм хэрэглэгч та бүхэн аливаа албан бичиг, сургалт, бүх нийтэд зориулсан бичиг зохиол төдийгүй хувийн захидал, бичиг үсгийн харилцаандаа энэхүү журамласан толийг нэг мөр баримтлахыг хүсье. Түүнчлэн засаж сайжруулах, дутуу орхигдсон үг хэллэг гарвал Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлд https://toli.gov.mn гэсэн хаягаар санал, зөвлөмжөө ирүүлнэ үү.

“Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь” бүтээл, түүнд хамаатай цахим санг Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн зөвшөөрөлгүй хуулбарлах, дахин ашиглахыг хориглоно.

Толь зохиох ажлын хэсэг.
↓ Read more
Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь screen 1 Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь screen 2 Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь screen 3 Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь screen 4

Old versions

Version Size Update
⇢ 1.8 (1 variants) ↓ 32.80 MB ◴ 6 years ago
⇢ 1.6 (1 variants) ↓ 32.79 MB ◴ 6 years ago
⇢ 2.1 (1 variants) ↓ 32.12 MB ◴ 5 years ago