Niislel Guide - tablet icon

Niislel Guide - tablet

★★★★★
★★★★★
(1.00/5)

2.0.2Free9 years ago

Download Niislel Guide - tablet APK latest version Free for Android

Version 2.0.2
Update
Size 16M
Developer Sorako LLC
Category Apps, Business
Package Name mn.sorako.niislelguide.tablet
OS 3.0 and up

Niislel Guide - tablet APPLICATION description

Хэдийгээр бид нийслэл хотдоо төрж, өсч, ажиллаж, амьдарч байгаа ч өнөөгийн хөгжлийн өндөр хурдыг гүйцэж, хаана, юу шинээр буй болж байгааг тэр бүр мэдэж чаддаггүй.

Тэгвэл таны ажлын ойролцоо ямар coffee shop нээгдсэнийг, ямар гайхалтай үйлчилгээнүүд бий болж буйг, бас соёл урлагийн ертөнц, шинэ брэндүүдийн талаарх цоо шинэ мэдээллүүдийг байнгын эрэл хайгуулын үр дүнд олж мэдэж, мэдээлж байдаг Нийслэл guide сэтгүүл та бүхний мэдлэгт үргэлж “update” хийхийн төлөө ажиллаж байна.

Манай аРРликэйшн хэрэглэгчдэд хамгийн эвтэй байхаар шийдэж өгсөн функцуудтэй бөгөөд нэг ёсны халаасанд байнга явдаг ухаалаг хөтөч байх юм.
Нийслэл guide сэтгүүлийн эрхэм хэрэглэгчид шинэхэн дугаар гарсан даруйд шүүрэн авч, шинэ содон бүхэнтэй танилцдаг болсноор бидний байнгын уншигчдын тоо улам бүр нэмэгдсээр байна. Бид хот даяар 100 гаруй түгээлтийн цэгтэй ч зарим уншигчдад маань сэтгүүл огт хүрэлцдэггүй.

Түүнчлэн сэтгүүлийн эрэлт хэрэгцээ өндөр байдаг нь судалгаагаар нотлогдсон. Тиймээс бид ухаалаг утас хэрэглэдэг хүн бүрт дөхөм байж чадах хэлбэрийг санал болгохоор шийдсэн билээ.

Одоо Андройд ухаалаг таблеттай хэрэглэгчид манай сэтгүүлийг үнэгүй татаж авч унших боломжтой боллоо. Ингэснээр сэтгүүлээ түгээлтийн цэгт хүрэхээс нь өмнө авч, тухайн сарын үзвэр, аялал+амралт, шоРингийн төлөвлөгөөгөө цаг алдалгүй гаргах боломж нээгдэх юм.

Манай аРРликэйшнийг ашигласнаар та хэрэгцээтэй мэдээ мэдээллээ түргэн шуурхай авахаас гадна үзвэр, үйлчилгээнд үнэлгээ өгч, сошиал медиа дээр найз нөхөдтэйгөө хуваалцах боломжтой. Та сонирхолтой үйл явдлаас хэзээ ч хоцрохгүй. Учир нь үзэхийг хүссэн үзвэрээ Нийслэл guide аРРликэйшн дээр сануулж, төрөл бүрийн байгууллагын хаяг, утсыг авч хадгалснаар цаг хугацаагаа хэмнэнэ. Хурууныхаа өндгөөр дэлгэцийг мэдрээд л нийгмийн амьд харилцаа үүсгэх тул уйдах зав танд огтхон ч гарахгүй.

Энэхүү сонголтоосоо байнга таашаал авч байх болно гэдэгт тань итгэлтэй байна.
↓ Read more
Niislel Guide - tablet screen 1 Niislel Guide - tablet screen 2 Niislel Guide - tablet screen 3 Niislel Guide - tablet screen 4 Niislel Guide - tablet screen 5